Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
2021 оны 04 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 3.2...5.5 хэм дулаан буюу нийт сумын нутгаар олон жилийн дундажаас 2.3...5.3 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 16...23 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 8…15 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 5...10 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 28...35 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 10...15 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас:
Нийт сумдын нутгаар 0.0...1.3 мм хур тунадастай, 1-5 өдөр орсон. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Баянтүмэн, Булган, Чойбалсан хот, Сэргэлэн, Хөлөнбуйр сумдын нутгаар хур тунадас ороогүй байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-23 м/сек байна. Сэргэлэн суманд 9 м/сек, бусад сумдын нутгаар 10-22 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхи 2-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Нийт сумдын нутгаар бог, бод мал төллөх, Гурванзагал суманд мал оторлох, Булган, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв